
Сүнс : Насаараа тайзан дээр Жазз тоглохыг мөрөөддөг байсан Жо Гарднер санамсаргүй байдлаар алдартай саксофончин эмэгтэйн хамтлагт тоглохоор сонгогдсон ч харих замдаа зуурдаар осолдож нас баржээ. Жо нөгөө ертөнц рүү очих ёстой боловч тэндээсээ зугтан хүн болохын өмнөх ертөнцөд очжээ. Тэнд хараахан төрж амжаагүй сүнснүүд өөрийн хүсэл сонирхол, зан чанараа олох ёстой юм. Харин Жо тэнд олон зууны турш өөрийн очоо олж дэлхий рүү илгээгдэж чадахгүй мөн хүсэхгүй байгаа 22 дугаартай зөрүүд сүнстэй танилцах болно.