
Цас ханзлагч : 2014 онд дэлхийн дулаарлын эсрэг арга хэмжээ нь буруугаар эргэж, мөстлөгийн эринийг авчрав. Амьтай бүхэн хөлдөж үхсэн мөстлөгийн эринд Snowpiercer хэмээх зогсолтгүй эргэх галт тэргэнд суусан цөөн тооны хүн л амьд үлджээ. Галт тэрэгний толгой хэсэгт баячууд, харин сүүл хэсэгт ядуус суусан байв. Цаг хугацаа өнгөрсөөр 2031 он болов. Хүмүүс байгаа газар эсэргүүцэл, тэмцэл өрнөж байдаг хойно Snowpiercer галт тэргэнд ч мөн бослого үймээн өрнөх ажээ.