
1967 он. Өнчирч хоцорсон жаал хүү эмээтэйгээ амьдрахаар Алабама мужийн жижиг хотод очно. Жаал хүү болон эмээ хоёрын өдөр тутмын амьдралд үзэсгэлэнтэй хэрнээ хорон санаатай шуламнууд гарч ирснээр тэд өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй болно. Тэдний очсон буудалд дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан шуламны уулзалт болж байлаа. Хотын хүүхэд бүрийг хулгана болгож хувиргах зорилго бүхий шуламнуудын эсрэг эмээ болон жаалхүү хоёр тэмцэнэ.