
Умардын нүүдэлчин улс Хятадын газар нутагт халдан довтолжээ. Хятадын эзэн хаан улс орноо аврахын тулд дайнд орж, өрх бүрээс нэг хүн дайчлах тушаал буулгана. Залуухан бүсгүй Муланы хөгшин аав Жоу өрөөсөн хөл нь муутай тул энэ дайнд явбал амьд эргэж ирэхгүй нь тодорхой аж. Тиймээс зоригт бүсгүй эрэгтэй хүний дүр эсгэн аавынхаа өмнөөс дайнд явснаар хэдэн зууны турш яригдсаар ирсэн дайчин бүсгүй Муланы домогт үйл явдал эхэлнэ.