
Гэрлээд зургаан жил болж байгаа Smith-ийн гэр бүлийг харсан хэн ч жинхэнэ төгс хос гэж хэлэхээр. Гаднаа ингэж харагдах тэдний харьцаа нэлээд хөндийрсөн бөгөөд үнэндээ хоёр биенээсээ үргэлж ямар нэг зүйл нууна. Ингэх учир нь гэр бүлийн хоёрын хэн хэн нь дээд зэргээр бэлтгэгдсэн хөлсний алуурчид байсных ажээ. Жинхэнэ төрхөө хуурамч ажлаар халхалсан тэд бие биеийнхээ хэн болохыг мэдээд хоорондоо дайтаж эхэлнэ.