
Harry Potter-н өнгөрсөн амьдрал, үзэж туулсан бүхэн хар шидтэн Voldemort-той тэмцэхэд хамгийн их тус хүргэх учиртай байжээ. Ганц Harry гэлтгүй бусад шидтэний хамгийн том дайсан Voldemort ид шидийн хүчирхэг гурван зэвсэг болох үхлийн шүтээнүүдийг өөрийн болговол хэнд ч дийлдэшгүй нэгэн болох байв. Үхлийн шүтээнийг Voldemort-д өгөлгүйгээр шидтэний ертөнцийг аврах тавилантай хүн нь гагцхүү Harry Potter байлаа.