
Хачи нохойн түүх : Хачико бол түүхэн дэхь хамгийн үнэнч нохдын нэг. Бяцхан гөлөг эзэндээ үнэнч, тун ч эрх өсчээ. Эзнийгээ өдөр бүр ажил руу нь дагаж явдаг Хачийг бяцхан хотын бараг бүх иргэд мэддэг байлаа. Гэвч нэг өдөр галт тэрэгний зогсоол дээр ирдэг цагтаа эзэн нь гарч ирсэнгүй. Эзэн нь зүрхний шигдээсээр нас барсан байлаа. Харин Хачин юу ч үл ойлгоно, хайртай эзнээ яагаад үзэгдэхгүй байгааг гайхсаар хүлээсээр. Энэ өдрөөс хойш Хачи 9 жилийн турш өдөр бүр галт тэрэгний буудал дээр ирж эзнээ гарч ирэх болов уу гэж хүлээсэн юм. Хотын иргэд ч үнэнч нохойг хайрлан, хүндэтгэж өрөвдсөндөө байнга хооллож, асарч туслахыг хичээдэг байсан гэдэг. Хөгширсөн нохой эзнээ хүлээнэ. Ядарч, нүд нь анилдсан нохой зүүрмэглэн суутал гэнэт галт тэрэгний буудлын хаалга нээгдэж хайртай эзэн нь гарч ирлээ гэж зүүдэлнэ. Хачи баярласандаа эзэн өөдөө цоройн цоройн эрхэлнэ. Түүний зүрх аз жаргалаар дүүрэн бялхана. Гэвч энэ зүүд биш байлаа. Диваажинд тавтай морил Хачи. Хатико