
Доминикан улсын зам дээр болсон хэрэг явдлын дараа Dominic Toretto найз бүсгүй Letty болон бүлгийнхнийгээ орхин явдаг. Түүнийг Панам улсад байх үед эгчээс нь найз бүсгүй нь алагдсан тухай мэдээ ирснээр тэрээр Лос Анжелос хотыг зорино. Ингээд хайртай бүсгүйг нь алсан этгээдийг олохоор хэргийн газар өөрөө ирснээр болсон үйл явдлыг тодорхой мэдэж авдаг. Хэргийг илрүүлэхэд Лос Анжелосын тагнуулын газар ажилладаг эртний анд Brain O’Connor-той хамтран ажиллах болно.