
ГАЛЗУУ ХУРД : Энэ удаад хамгийн их сонирхолтой кинонуудын нэг ‘Галзуу хурд 5’ буюу ‘Fast Life’ -ийг толилуулж байна. Кино Dominic Toretto Нэгдсэн улсын хуулийг зөрчин 25 жилийн ял авч байгаагаар эхэлдэг. Хоригдлуудыг хорих газар луу холбооны шоронгийн тээврээр тээвэрлэж явах замд машинтай этгээдүүд халдсанаар осол болно. Гэтэл энэ бүхний дараа хоригдлуудаас Dominic Toretto алга болсон байх ба түүнийг оргоход холбооны гэмт хэргийн товчооны хуучин ажилтан Brain O’Connor болон Mia Toretto нар тусласан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл цацагддаг. Хэрэг явдлын дараа O’Connor, Mia нар хуучин танил дээрээ очиход тэрээр тэдэнд шинэ ажил санал болгоно. Мэдээж энэ бол хурд бас хүч. Харин үйл явдал цаашид хэрхэн өрнөх бол?