
Хар тамхины эсрэг тасаг 5 мөрдөгчтэй. Багийнхан гэмт хэргийн бүлэглэлийг илрүүлэхийн тулд нууцаар ажиллах шаардлагатай болох бөгөөд шарсан тахиа зардаг ресторан ажиллуулна. Гэтэл тэдний өөрсдийгөө өнгөлөн далдлан эрхэлж буй бизнест нь амжилт олж, шарсан тахианы амтыг хүн бүр ам уралдан ярьж эхэлнэ. Хэний ч төсөөлөөгүй үр дүнгээс болж мөрдөгчид яахаа мэдэхгүй ацан шалаанд орох нь тэр.