
11 настай Coraline-ий гэр бүл хуучны байшинд нүүж иржээ. Эцэг эх нь завгүй байдгаас болж Coraline-тай хамт цаг өнгөрөөх нь ховор. Энэ завсар шинэ гэрийнхээ булан тохой бүрийг нэгжиж явсан Coraline нууц хаалга олов. Хаалга охиныг яг одоогийнхтой нь төстэй зэргэлдээ амьдралд хүргэж, тэнд өөрт нь байнга хайр халамж хүртээх эцэг эх нь байх ажээ. Гэвч тэдний хайр халамж охиныг үлдээх гэсэн урхи байлаа.